3 дугаар зүйл. Байгууллага, байгууллагын нууцын тухай ойлголт
1.Байгууллага, байгууллагын нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно:
1/"байгууллага" гэж тодорхой чиг үүрэг, бүрэн эрх бүхий хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийг хэлнэ;
2/"байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.
/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫГ ТОГТООХ, ХАМГААЛАХ