5 дугаар зүйл. Байгууллагын нууцыг хамгаалах

БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2021-12-17

1.Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө.

2.Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй.

3.Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хүний эмзэг мэдээллийг байгууллагын нууцын нэг адил хамгаална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.