39 дугаар зүйл. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах

39.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бүх шатны Засаг дарга соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг тухайн угсаатан ястны түүх, уламжлал, ёс заншил, ахуй нөхцөлтэй нь уялдаатайгаар судалж, сурталчлах, өвлөн уламжлуулах, хадгалж хамгаалах асуудлыг хариуцна.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.2.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.3.Соёлын биет бус өвийг хамгаалах, биет бус өвийг өвлөн уламжлагчийг урамшуулах, шавь сургалт зохион байгуулах асуудлыг бүх шатны Засаг дарга зохион байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.