40 дугаар зүйл. Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх
40.1.Гэрээлэгч нь хайгуул, ашиглалтын явцад худаг, өвөлжөө, намаржаа, хаваржаа, хувийн болон нийтийн зориулалттай орон байр, бусад барилга байгууламж, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг нь бүрэн хэмжээгээр нөхөн төлнө.
40.2.Гэрээлэгч энэ хуулийн 40.1-д заасан барилга байгууламж, эд хөрөнгийг шилжүүлэн байрлуулахтай холбоотой зардлыг бүрэн хариуцна.
40.3.Энэ хуулийн 40.1-д заасан эд хөрөнгийн хариуцлагыг гэрээлэгч биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.