2 дугаар зүйл. Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль тогтоомж
2.1.Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Компанийн тухай, Статистикийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.