24 дугаар зүйл. Санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайлан
24.1.Давхар даатгалын компанийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль-д заасны дагуу гаргаж, санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд аудит хийлгэнэ.
24.2.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг давхар даатгалын компанийн гүйцэтгэх захирал хариуцна.
24.3.Давхар даатгалын компани энэ хуулийн 24.1-д заасан тухайн жилийн тайлан, аудитын дүгнэлтийг дараа оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, тайланг баталгаажуулна. /Энэ хэсэгт 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
24.4.Давхар даатгалын компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хоёр жил тутамд төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгосон, олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлтийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад хүргүүлнэ.
24.5.Давхар даатгалын компанийн жилийн тайлан, тайлан тэнцэл, орлого зарлагын тайлан болон аудитын дүгнэлтийг нийтэд мэдээлнэ.
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН САН