7 дугаар зүйл. Босго үзүүлэлтийг тогтоох

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Босго үзүүлэлтийг тогтоох

7.1.Даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор босго үзүүлэлтийг дараах байдлаар Засгийн газар сум бүрээр тогтооно:

7.1.1.даатгуулагчийн эрсдэл хүлээх буюу нэгдүгээр босго үзүүлэлт;

7.1.2.даатгагчийн эрсдэл хүлээх буюу хоёрдугаар босго үзүүлэлт.

7.2.Нэгдүгээр босго үзүүлэлт таван хувь, хоёрдугаар босго үзүүлэлт 30 хувь байна. /Энэ хэсэгт 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

7.3.Засгийн газар доор дурдсан нөхцөлийг харгалзан гурван жил тутам босго үзүүлэлтийг шинэчлэн тогтооно:

7.3.1.тухайн сумын малын хорогдол;

7.3.2.даатгуулагчийн тоо;

7.3.3.хураамжийн орлогын хэмжээ;

7.3.4.нөхөн төлбөр олголт.

7.4.Засгийн газар босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоохдоо нэгдүгээр босго үзүүлэлтийг нэг хувиар, хоёрдугаар босго үзүүлэлтийг тав хүртэл хувиар нэмэгдүүлж, эсхүл бууруулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.