9 дугаар зүйл. Даатгалын хураамж
9.1.Засгийн газраас тогтоосон босго үзүүлэлттэй уялдуулан хураамжийг доор дурдсан этгээд дараах байдлаар хариуцна:
9.1.1.хоёрдугаар босго үзүүлэлт хүртэлх эрсдэлийн дунд түвшин дэх даатгалын хураамжийг даатгуулагч;
9.1.2.хоёрдугаар босго үзүүлэлтээс давсан эрсдэлийн дээд түвшин дэх давхар даатгалын хураамжийг энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компани. /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.Энэ хуулийн 9.1-д заасан хураамжтай холбогдох журмыг даатгагчдын саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
9.3.Энэ хуулийн 9.1.1-д заасан даатгалын хураамжийн хэмжээг энэ хуулийн 9.2-т заасан журмын дагуу даатгагчид хамтран тогтооно.