3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Доор дурдсан байгууллага, түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
3.1.1.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
3.1.2.төрийн өмчит үйлдвэрийн газар;
3.1.3.хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани;
3.1.4.улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;
3.1.5.төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч.
3.1.6.төрийн санхүүжилт авч байгаа нам, эвсэл. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.2.Энэ хуульд дараах төсөв, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал эдгээртэй холбоотой мөнгөн болон бусад гүйлгээ хамаарна:
3.2.1.улс, орон нутгийн төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөв;
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.2.2.орон нутгийн хөгжлийн сан;
3.2.3.Засгийн газрын тусгай сан;
3.2.4.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа;
3.2.5.Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл;
3.2.6.Засгийн газар, орон нутгийн гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж;
3.2.7.төр, хувийн хэвшлийн түншлэл; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.2.8.Засгийн газар, орон нутгийн баталгаа болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад шийдвэр.
3.3.Төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй.
3.4.Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно.