2 дугаар зүйл. Баталгаа
2.1.Банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс гаргах баталгаа нь мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид хамаарна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.Энэ хуулийн 2.1-д заасан баталгаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд хүчинтэй байна.
2.3.Энэ хуулийн 2.2-т заасан баталгааны хугацаанд арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг төр бүрэн хариуцна.
2.4. Энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэл нэгэн адил хамаарна.
/Энэ хэсгийг 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/
2.5.Банк энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд хамаарах иргэдийн мөнгөн хадгаламжийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлнэ.
/Энэ хэсгийг 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/