21 дугаар зүйл. Баталгаанд үл хамаарах мөнгөн хадгаламж

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИД БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Баталгаанд үл хамаарах мөнгөн хадгаламж

21.1. Дараахь төрлийн мөнгөн хадгаламж энэ хуульд заасан баталгаанд хамаарахгүй:

21.1.1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан "холбогдох этгээд"-ийн банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж;

21.1.2. банкинд хоёрдогч өглөг хэлбэрээр буюу тодорхой хугацааны дараа банкны хувьцаанд хөрвөх нөхцөлтэй байршуулсан мөнгөн хадгаламж болон тухайн мөнгөн хадгаламж эзэмшигчийн бусад мөнгөн хадгаламж;

21.1.3.Эрүүгийн хуульд заасан банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, түүнчлэн терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон этгээдийн өөрийн болон бусдын нэр дээр байршуулсан мөнгөн хадгаламж.

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21.1.4.банк хоорондын захаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл;

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

21.1.5.банкинд зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй этгээд, түүний холбогдох этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл;

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

21.1.6.Монголбанкны бодлогын хүүгийн хэмжээнээс дээш давсан мөнгөн хадгаламжийн хүү.

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Дээрх 21дүгээр зүйлийг 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.