МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 18 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 4 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,029,756.5 сая төгрөгөөр баталсугай.
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,218,529.6 сая төгрөгөөр баталсугай.
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 357,969.1 сая төгрөгөөр баталсугай.
- 8 дугаар зүйлТөсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг 452,351.0 сая төгрөгөөр баталсугай.
- 9 дугаар зүйлХөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 195,556.8 сая төгрөгөөр баталсугай.
- 10 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2015 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 2,333.7 сая төгрөгөөр баталсугай.
- 11 дугаар зүйл2015 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг доор дурдсанаар баталсугай:
- 12 дугаар зүйлМонгол Улсын 2015 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 13 дугаар зүйлМонгол Улсын 2015 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 14 дугаар зүйлМонгол Улсын 2015 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг доор дурдсанаар баталсугай:
- 15 дугаар зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 16 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 17 дугаар зүйл"Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
- 18 дугаар зүйлЭнэ хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.