41 дугаар зүйл. Аудитын дүгнэлтийг санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагад мэдээлэх
41.1.Аудитын байгууллага /аудитор/ нь өөрийн баталгаажуулсан дэлгэрэнгүй тайлан, түүний талаархи эцсийн дүгнэлтийн эх хувийг тухайн банк болон Монголбанкинд эхний хагас жилийн дотор хүргүүлнэ.
41.2.Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн банкны баримт бичигт үндэслэн дараахь дүгнэлтийг гаргавал энэ талаархи дүгнэлтээ Монголбанкинд тав хоногийн дотор мэдээлнэ:
41.2.1.төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсноос ойрын үед санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй байгаа;
41.2.2.тухайн банкны ажилтан өөрийн банкны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн.
/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./