22 дугаар зүйл. Сэргээн засварлах, нөхөн бүрдүүлэх
22.1.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь номын сангийн саналыг харгалзан нэн яаралтай хамгаалалтад авах шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүний жагсаалтыг батлах ба жагсаалтаар батлагдсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах, хэвлэх зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. Үндэсний судлаачдын судлаагүй хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах, хэвлүүлэх зөвшөөрлийг гадаадын байгууллага, иргэнд олгохгүй.
22.2.Номын сангийн сан хөмрөгт байхгүй, түүх болон судалгаа, шинжилгээний ач холбогдол бүхий ном, судрыг нөхөн бүрдүүлнэ. Нөхөн бүрдүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
НОМЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТ, ДЭМЖЛЭГ