24 дугаар зүйл. Номын сангийн үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг

НОМЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Номын сангийн үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг

24.1.Засгийн газар гадаадын номын санд хадгалагдаж байгаа монголын түүхэнд холбогдох ном, гар бичмэл болон түүний хуулбарыг Монгол Улсад авчрах, монгол судлалын чиглэлээр гадаадад хэвлэгдсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт нөхөн бүрдүүлэх арга хэмжээг зохион байгуулна. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.2.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, уншлагыг дэмжих журам боловсруулан хэрэгжүүлэх, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл, байгууллагыг сурталчилна.

24.3.Хувийн номын сангийн сан хөмрөгт чухал ач холбогдол бүхий ганц хувь бүтээл байгаа тохиолдолд тухайн номын санд дэмжлэг үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

24.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.4.1.номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, сэргээн засварлах, хамгаалах, номын сангийн үйлчилгээ хүргэх төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.4.2.зөөврийн номын сангийн үйлчилгээг малчид, тариаланчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх арга хэмжээг зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.4.3.уншлагыг дэмжих олон талт арга хэмжээ, үйлчилгээг зохион байгуулахад төсөв, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.4.4.номын сангийн үйлчилгээний стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.4.5.номын сангийн сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, цахим үйлчилгээ нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, холбогдох зардлыг төсөвт тусгах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.5.Энэ хуулийн 24.1-д заасан зардлыг төр хариуцна. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.