7 дугаар зүйл. Үндэсний номын сангийн эрх зүйн байдал

НОМЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Үндэсний номын сангийн эрх зүйн байдал

7.1.Монгол Улсын Үндэсний номын сан /цаашид "Үндэсний номын сан" гэх/ нь монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий байгууллага байна.

7.2.Үндэсний номын сан нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

7.3.Үндэсний номын сан нь өөрийн билэгдэлтэй байж болно.

7.4.Үндэсний номын сан нь эртний гар бичмэл, ном, судар, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах үндэсний хэмжээний төв лабораторитой байж болно.

7.5.Үндэсний номын сангийн сан хөмрөг төрийн хамгаалалтад байна.

7.6.Үндэсний номын сан нь бусад номын санг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.