151 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын байгууллага, түүний удирдлага

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

151 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын байгууллага, түүний удирдлага

151.1.Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар, нэгж нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагын доор үйл ажиллагаа явуулна.

151.2.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183дугаар зүйлд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

151.3.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан байна.

151.4.Эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбарын даргыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын байгууллагад гурваас доошгүй жил ажилласан ажилтнаас сонгон шалгаруулж, эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

/Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.