ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Эрүүл мэнд · 5 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6.1.9-д заасан даатгуулагч шимтгэлээ 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн өөрөө хариуцан төлөх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацаанд мөн хуулийн 6.1.9-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлнө.

3 дугаар зүйл. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15.1-д заасан эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүргийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын төв байгууллага хэрэгжүүлнэ.

Энэ зүйлийг 2016-07-21-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

/Энэ зүйлд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4 дугаар зүйл. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.2.3-т заасан даатгуулагчийн шимтгэлийг 2015 оны төсвийн жил дуустал Хүний хөгжил сангийн 2015 оны төсвөөс өмнө батлагдсан хэмжээгээр үргэлжлүүлэн төлнө.

5 дугаар зүйл. Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.