26 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

26.1.Чөлөөт бүсийн захирагч нь чөлөөт бүсэд баримтлах тусгай дэглэмийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

26.2.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэн нь чөлөөт бүсийн захирагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө дампуурснаас бусад шалтгаанаар татан буугдсан буюу чөлөөт бүс дэх үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд хөнгөлж, чөлөөлсөн татварын хувь хэмжээний нийлбэрээр тухайн аж ахуйн нэгжийн татварын өрөнд шилжүүлэн тооцно.

26.3.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.4.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.