ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Бизнес, компани, хөрөнгө оруулалт · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө байгуулагдсан чөлөөт бүсийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсанд тооцно.
2 дугаар зүйл. Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж эхэлснээр өмнө нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан чөлөөт бүсийн газар нутагт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.