15 дугаар зүйл. Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.1.Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ: /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.1.1.цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх;

15.1.2.латин үсэг хэрэглэх загварчилсан дүрэм, журмыг мөрдүүлэх ажлыг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

15.1.3.энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын баталсан кирил болон үндэсний бичгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх, зөв бичих дүрмийн алдаа хянах болон бусад холбогдох программын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

15.1.4.хуульд заасан бусад үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.