17 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах үүрэг хүлээнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.1.харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

17.1.2.харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах;

17.1.3.үндэсний бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллаж байгаа иргэн, хуулийн этгээдийг урамшуулах ажлыг зохион байгуулах;

17.1.4.хуульд заасан бусад үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.