4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."төрийн албан ёсны хэл" гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын монгол хэлийг;

4.1.2."монгол хэлний хэм хэмжээ" гэж орчин цагийн утга зохиолын монгол хэлний найруулан бичих, зөв дуудах ёс, зүй тогтол, зөв бичих дүрмийг;

4.1.3."үндэсний бичиг" гэж уламжлалт монгол бичгийг;

4.1.4."монгол хэл, бичиг" гэж монгол хэл, кирил болон үндэсний бичгийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.