2 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1."хууль санаачлагч" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийг;

2.1.2."хууль санаачлах эрх" гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн энэ хуулийн 2.1.1-д заасан этгээдээс мэргэжлийн түвшинд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.1.3."хуулийн төсөл" гэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн төслийн эх бичвэрийг;

2.1.4."Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл" гэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрийг.

/Энэ заалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.