49 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх байгууллага /Энэ зүйлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх байгууллага /Энэ зүйлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.1.Дараах хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох байгууллага хэрэгжүүлнэ: 49.1.1.Улсын Их Хурлын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зохицуулж байгаа хууль тогтоомж; 49.1.2.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг зохицуулж байгаа хууль тогтоомж. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.2.Энэ хуулийн 49.1, 49.3-т зааснаас бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.3.Энэ хуулийн 15.7.1-д заасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг Хууль зүйн үндэсний хүрээлэн /цаашид “Хүрээлэн” гэх/ хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.4.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх буюу хамтран ажиллаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.5.Хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.6.Хүрээлэн энэ хуулийн 15.7.1-д зааснаас бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээ болон энэ хуулийн 12.1.2, 12.1.3, 12.1.4-т заасан судалгааг захиалгаар гэрээний үндсэн дээр хийж болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.7.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.8.Энэ хуулийн 49.2, 49.3-т заасан үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13.7-д заасны дагуу Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.