24 дугаар зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээдэд тавих шаардлага
24.1.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээд дараах шаардлагыг хангасан байна:
24.1.1.их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх;
24.1.2.их, дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх хичээлийн програмыг ханган, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, нягтлан бодогчоор дөрвөөс доошгүй жил ажилласан байх.