26 дугаар зүйл. Институтын чиг үүрэг

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Институтын чиг үүрэг

26.1.Энэ хуулийн 17.1.8-д заасан шийдвэр болон гэрээний хүрээнд Институт нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

26.1.1.мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, мэргэшлийг нь тасралтгүй дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

26.1.2.мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

26.1.3.нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт, түүний нэмэлт, өөрчлөлтийг орчуулах, үндэсний стандарт боловсруулах, хэрэглээний тайлбар, зөвлөмж боловсруулан гаргах;

26.1.4.аудитын хуулийн этгээдийг арга зүйн удирдлага, зөвлөгөө мэдээллээр хангах;

26.1.5.аж ахуйн нэгж, байгууллагын стратеги, засаглал, гүйцэтгэл, хэтийн хандлагын уялдааг харуулсан тайлагналын аргачлалыг боловсруулах;

26.1.6.аудитын үйл ажиллагааны стандарт, мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох;

26.1.7.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан этгээд уг хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах.

/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

БУСАД

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.