5 дугаар зүйл. Аудитын олон улсын стандарт
5.1.Аудит баталгаажуулалтын үйл ажиллагааг чанарын хяналт, аудит, нягтлах ажил, бусад баталгаажуулалт болон холбогдох үйлчилгээний олон улсын стандартуудын дагуу хийж гүйцэтгэнэ.
5.2.Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийхдээ Аудитын олон улсын стандартыг баримтална.