9 дугаар зүйл. Аудитын үйл ажиллагаа

АУДИТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Аудитын үйл ажиллагаа

9.1.Аудитын хуулийн этгээд дараах үйл ажиллагаа явуулна:

9.1.1.санхүүгийн тайлангийн аудит;

9.1.2.санхүүгийн тайланг нягтлах ажил;

9.1.3.бусад баталгаажуулах ажил;

9.1.4.санхүүгийн холбогдох үйлчилгээ.

9.2.Аудитын хуулийн этгээд холбогдох тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж болно.

9.3.Хуульд өөрөөр заагаагүй бол санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон сургалт явуулж болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.4.Аудитын хуулийн этгээд энэ хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасан үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

9.5.Аудитын хуулийн этгээд татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч байгууллагынхаа тухайн санхүүгийн жилийн тайланд аудит хийхийг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.