19 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа

ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа

19.1.Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа сонирхогч этгээдийг оролцох боломжоор тэгш хангана.

19.2.Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгад дараах мэдээллийг тусгана:

19.2.1.гүйцэтгэх ажлын товч агуулга;

19.2.2.сонгон шалгаруулалтын баримт бичиг, бусад мэдээлэл авах болон төслийн санал ирүүлэх хаяг;

19.2.3.сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ;

19.2.4.сонгон шалгаруулалтад тавих тусгай шаардлага;

19.2.5.төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа;

19.2.6.төслийн саналыг нээх хугацаа;

19.2.7.давуу эрх олгох эсэх.

19.3.Төсөл хэрэгжүүлэгч нь сонгон шалгаруулалтад оролцох санал, төслийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөлд оролцох талаар хүсэлт гаргасан хуулийн этгээдийн саналыг ирүүлсэн хугацааны дарааллаар бүртгэн хүлээн авна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.5.Энэ хуулийн 19.3-т заасан санал, төслийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлэн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна:

19.5.1.санхүүгийн чадавх, түүнийг нотолсон баримт бичиг;

19.5.2.хүний нөөц, удирдлага, ажлын туршлага;

19.5.3.төсөл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх;

19.5.4.сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.

19.6.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.