21 дугаар зүйл. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлын санхүүжилт

ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлын санхүүжилт

21.1.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар шийдвэрлэнэ:

21.1.1.төсөл хэрэгжүүлэгчийн хөрөнгөөр;

21.1.2.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр;

21.1.3.төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн санхүүжилтээр; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.4.ашигт малтмалын ордоос уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар төлбөрийн баталгаа гарган бүрдүүлсэн хөрөнгөөр;

21.1.5.хот, суурин газрын үндсэн хөрөнгийг барьцаалах замаар бүрдүүлсэн хөрөнгөөр;

21.1.6.гадаад улс, олон улсын байгууллагын хандив тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр;

21.1.7.дараа эргэн төлөгдөх нөхцөлөөр байгуулсан гэрээний үндсэн дээр бизнес, хувийн хэвшлийн байгууллагаас гаргах хөрөнгөөр;

21.1.8.Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөр;

21.1.9.ипотекийн хоёрдогч зах зээлээс үнэт цаас гаргасан эх үүсвэрээр;

21.1.10.банкны зээлээр;

21.1.11.газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн хөрөнгөөр;

21.1.12.хувь нийлүүлсэн талбайгаас ашиглаагүй үлдсэн хэсгийг (нөөц талбайг) худалдсан, түрээслэсний орлогоор;

21.1.13.бусад эх үүсвэр.

ТӨСӨЛД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.