26 дугаар зүйл. Хяналтын хороо
26.1.Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна.
26.2.Хороо таваас доошгүй, сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.
26.3.Хорооны бүрэн эрх гурван талт гэрээний хугацаанд хэрэгжинэ.
26.4.Хорооны бүрэн эрх:
26.4.1.төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх;
26.4.2.нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах.
26.5.Хороо өөрийн дүрэмтэй байх бөгөөд дүрмийг гишүүдийн олонхын саналаар батална.
26.6.Хорооны даргыг хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно.
26.7.Хороо олонхын саналаар шийдвэр гаргана.
26.8.Төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналтыг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХАРИУЦЛАГА