48 дугаар зүйл. Барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдэл

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-01-12

48.1.Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэл өгөх бөгөөд мэдэгдэлд дараах зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

48.1.1.барьцааны гэрээний талаарх мэдээлэл;

48.1.2.барьцааны эрх хэрэгжих нөхцөл бүрдсэн болон барьцааны эрхээ хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдэл;

48.1.3.барьцаалуулагчаас барьцааны шаардлагыг хангах талаар авч болох арга хэмжээ;

48.1.4.уг арга хэмжээг авах эцсийн боломжит хугацаа.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.