ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Иргэний эрх зүй, өмч, гэр бүл · 5 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор уг хуульд нийцүүлэн барьцааны бүртгэлд бүртгүүлж болно.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлсэн барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулсан өдрөөс баталгаажсанд тооцно.
3 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанаас хойш бүртгүүлсэн бол Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.2-т заасан журам үйлчилнэ.
4 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн бүртгэлээс бусад хэлбэрээр баталгаажих барьцааны хувьд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан шаардлагыг хангасан үеэс баталгаажсанд тооцно.
5 дугаар зүйл. Энэ хуулийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.