20 дугаар зүйл. Галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг

20.1.Галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг албан тушаалтан, иргэн үйл ажиллагаандаа удирдлага болгон дагаж мөрдөх үүрэгтэй.

20.2.Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандартыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Стандартчиллын Үндэсний зөвлөл батална.

20.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн нэгдсэн сантай байна.

20.4.Галын аюулгүй байдалтай холбоотой барилгын норм, нормативын баримт бичгийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөж барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, салбарын галын аюулгүй байдлын дүрмийг холбогдох байгууллагатай зөвшилцөж онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.