3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хүүхэд харах үйлчилгээ" гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг;
3.1.2."хүүхэд харагч" гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг;
3.1.3."хүүхэд харах суурин үйлчилгээ" гэж хүүхэд харагч энэ хуулийн 6.1-д заасан орчинд гэрээт үйлчилгээ эрхлэхийг;
3.1.4."хүүхэд харах явуулын үйлчилгээ" гэж хот, суурин газраас бусад газарт хүүхэд харагч энэ хуулийн 6.1-д заасан орчинд очиж, тодорхой хугацаанд гэрээт үйлчилгээ үзүүлэхийг;
3.1.5."хүүхэд харах үйлчилгээний байр" гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан, хүүхдийн амьдрах хэвийн нөхцөлийг хангасан бүх төрлийн орон сууц, байшин барилга, өрөө, танхимыг.