29 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодох
29.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
29.2.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/