12 дугаар зүйл. Сонсголд оролцогч
12.1.Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд, шинжээч, ажиглагчийг сонсголд оролцогч гэнэ.
12.2.Нэг асуудлаар сонсгол хийх хүсэлтийг ижил ашиг сонирхолтой гурав ба түүнээс дээш, эсхүл хэд хэдэн этгээд хамтарч гаргасан бол тэдгээрийн саналаар гурав хүртэл этгээд төлөөлөн сонсголд оролцоно.
12.3.Сонсголыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих талаар хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийг ажиглагч гэнэ. Ажиглагч нь сонсголын үед нэр дэвшигчээс болон бусад оролцогчдоос асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.4.Нэр дэвшигчийн сонсголд оролцогч гэж энэ хуулийн 10.2-т заасан оролцогчдыг ойлгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./