15 дугаар зүйл. Сонсголд оролцогчийн эрх, үүрэг /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.Сонсголд оролцогч дараах эрх эдэлнэ: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.1.энэ хууль болон холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу асуултад хариулах, тайлбар, санал хэлэх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.2.сонсголын тэмдэглэл, гарсан шийдвэртэй танилцах, өөрийн хэлсэн санал, тайлбарыг хянах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.3.сонсгол зохион байгуулагч болон даргалагчаас тэнцвэртэй, хүндэтгэлтэй хандахыг шаардах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.4.холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрх эдлэх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.2.Сонсголд оролцогч дараах үүрэг хүлээнэ: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.2.1.сонсгол зохион байгуулагчийн дуудсанаар сонсголд хүрэлцэн ирэх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.2.2.сонсголын дэг сахих; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.2.3.сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.2.4.сонсголд үнэн зөв мэдүүлэх, бодитой дүгнэлт өгөх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.2.5.холбогдох бусад хууль тогтоомжид заасан үүрэг хүлээх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.3.Сонсголд оролцогч нь сонсголын явцад бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, яриаг нь таслах, сонсгол даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.4.Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах зорилгоор сонсголыг дохионы хэлмэрчтэй явуулна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.5.Сонсгол зохион байгуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонсголд оролцох, ажиглах боломжийг хангана. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./