23 дугаар зүйл. Шинжээч, орчуулагч, хэлмэрчийг оролцуулах
23.1.Сонсгол даргалагч шинжээч, орчуулагч, хэлмэрчид мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ.
23.2.Мэдэгдэх хуудсанд дараах зүйлийг заавал тусгана:
23.2.1.хүлээн авч байгаа этгээд;
23.2.2.сонсгол хийх асуудлын сэдэв;
23.2.3.сонсголын тов.
23.3.Шинжээч, орчуулагч, хэлмэрч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд хүрэлцэн ирээгүй, тогтоосон журмыг зөрчсөн бол холбогдох хуульд заасан хариуцлагыг ногдуулна.
23.4.Мэргэжлийн шинжээч хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголд хүрэлцэн ирж тайлбар өгөх боломжгүй, эсхүл хэт өндөр зардлаар ирэх тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг бичгээр, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гаргаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./