3 дугаар зүйл. Үндсэн болон тусгай зарчим /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Үндсэн болон тусгай зарчим /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.Нийтийн сонсголыг зохион байгуулахад ардчилсан ёс, хууль дээдлэх, баримт, мэдээлэлд үндэслэсэн байх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх үндсэн зарчмыг удирдлага болгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахад дараах тусгай зарчмыг баримтална: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.1.нэр дэвшигчдэд тэнцвэртэй хандах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.2.нэр дэвшигч, оролцогчдод хүндэтгэлтэй хандах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.3.ил тод, нээлттэй байх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.3.Энэ хуулийн 3.2-т заасан тусгай зарчмыг доор дурдсан агуулгаар ойлгоно: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.3.1.“нэр дэвшигчдэд тэнцвэртэй хандах” гэж нэр дэвшигчийн албан тушаалын болон бусад байдлаас үл хамааран асуултад хариулах, санал хэлэх боломжийг бүх нэр дэвшигчид тэгш олгох бөгөөд аль нэг нэр дэвшигчид давуу байдал олгохгүй байхыг; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.3.2.“нэр дэвшигч, оролцогчдод хүндэтгэлтэй хандах” гэж албан тушаалын болон бусад байдлаас үл хамааран нэр дэвшигч, оролцогчоос асуулт асуух, үг хэлэхдээ хүндэтгэлтэй хандахыг; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.3.3.“ил тод, нээлттэй байх” гэж нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлт гаргасан бол хуулийн үндэслэлгүйгээр татгалзахгүй байх, сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд, бүрэн дамжуулах, сонсголын тэмдэглэл ил тод байх, оролцогчид тэмдэглэлтэй танилцаж өөрийн саналыг хянах боломжтой байхыг. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.