21 дугаар зүйл. Захиргааны байгууллагад хүрэлцэн очих
21.1.Хуульд заасан тохиолдолд оролцогч захиргааны байгууллагад өөрийн биеэр ирэх бөгөөд бусад тохиолдолд төлөөлөгчөө томилон ирүүлж болно.
21.2.Оролцогч биечлэн ирэх шаардлагатай тохиолдолд мэдэгдэх хуудаст хүрэлцэн очих газар, өдөр, цаг, зорилго болон ирээгүй тохиолдолд гарах эрх зүйн үр дагаврын талаар тодорхой тусгана.
21.3.Оролцогч захиргааны байгууллагад өөрийн биеэр ирсэн талаарх тодорхойлолтыг түүний хүсэлтээр захиргааны байгууллага гаргаж өгөх үүрэгтэй.