28 дугаар зүйл. Сонсох ажиллагааг хийхгүй байх
28.1.Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:
28.1.1.нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;
28.1.2.гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;
28.1.3.иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд;
28.1.4.захиргааны шийдвэрийг техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол;
28.1.5.захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол;
28.1.6.төрийн болон албаны нууцын тухай, байгууллагын нууцын тухай, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.2.Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй.