3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:

3.1.1.хууль тогтоомжийн төсөл боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаа;

3.1.2.Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах үйл ажиллагаа;

3.1.3.Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа;

3.1.4.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.5.онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, цэрэг хөдөлгөх;

3.1.6.тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаа;

3.1.7.Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр.

Тайлбар: "Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор" гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Улсын Их Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан./

/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.8.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн зөрчлийн талаарх гомдлыг шийдвэрлэх ажиллагаа.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.9.Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.2.Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.

/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.3.Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.4.Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.