30 дугаар зүйл. Нууцыг хадгалах
30.1.Оролцогч төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байхыг захиргааны байгууллагаас шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.2.Захиргааны байгууллага энэ хуулийн 30.1-д заасан нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд задруулсан тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./