62 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

62 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах

62.1.Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.

62.2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.

62.3.Энэ хуулийн 62.2-т зааснаас гадна дараах хүрээнд хэлэлцүүлэг хийж болно:

62.3.1.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

62.3.2.эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд;

62.3.3.тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд;

62.3.4.тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд.

62.4.Хэлэлцүүлгийг дараах хэлбэрээр зохион байгуулж болно:

62.4.1.уулзалт, ярилцлага;

62.4.2.өдөр тутмын сонин хэвлэлд төслийг нийтэлж санал авах;

62.4.3.цахим хуудас, харилцаа холбооны хэрэгслээр санал авах;

62.4.4.бусад.

62.5.Хэлэлцүүлгийн явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны хэм хэмжээний актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэнэ.

62.6.Захиргааны байгууллага захиргааны хэм хэмжээний актын төслийг нөлөөллийн шинжилгээний танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт өөрийн байгууллагын хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/, мэргэжилтнээр хянуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.