97 дугаар зүйл. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл
97.1.Захиргааны актын биелэлтийг дараах тохиолдолд түдгэлзүүлж болохгүй:
97.1.1.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар бол;
97.1.2.иргэн, хуулийн этгээдээс татвар гаргуулах тухай акт бол;
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
97.1.3.захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн болон уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны захиргааны акт бол;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
97.1.4.хууль тогтоомжид заасан тохиолдолд үл маргах журмаар биелүүлэх бол.