26 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
26.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль хүчин төгөлдөр болохоос өмнө иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байсан галт зэвсгийн зориулалт энэ хуульд заасны дагуу өөрчлөгдсөн бол тухайн галт зэвсгийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасныг дараах журмаар хэрэгжүүлнэ:
26.2.1.иргэний өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа, энэ хуулийн 5.2-т заасан шаардлага хангаагүй галт зэвсгийн зориулалтыг спорт-сургалт, үзмэр, цуглуулгын зориулалттай болгон өөрчлөн бүртгэх;
26.2.2.хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийн зориулалтыг энэ хуулийн 5.4-т нийцүүлэх.
26.3.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 26.2-т заасан галт зэвсгийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө цагдаагийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.
26.4.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлээгүй галт зэвсгийг энэ хуулийн 26.3-т заасан хугацаанд нөхөн бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхгүй.
Тайлбар: Энэ хуулийн 26.4-т заасан галт зэвсгийг нөхөн бүртгүүлэхэд галт зэвсгийн албан татварыг нөхөн төлөх, эх үүсвэр тодорхой бус байх талаар тайлбар шаардахгүй. Харин галт зэвсгээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
26.5.Энэ хуулийн 26.3-т заасан үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн галт зэвсгийг цагдаагийн байгууллага зохих журмын дагуу хураан авна.
26.6.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор зөвшөөрлөө нөхөн авна.
26.7.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ангийн зориулалттай өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бол уг галт зэвсгийг ангийн зориулалтаар ашиглаж болно.
26.8.Ан агнах зорилгоор өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бол бүртгэлд спорт-сургалтын зориулалтаар гэж бүртгүүлнэ.
26.9.Хууль хүчин төгөлдөр болсноос хойш өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг ангийн зориулалтаар худалдахыг хориглоно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД