7 дугаар зүйл. Хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг
7.1.Хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.
7.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль сахиулах байгууллагын санал болгосноор хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг, сумны төрлийн жагсаалтыг баталж, улсын хилээр оруулах шийдвэр гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.3.Тусгай ажиллагаанд хэрэглэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 7.2-т заасан галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүй байна. Тусгай ажиллагаанд зүрхэвчтэй хошуу бүхий сум хэрэглэж болно.