7 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох

АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2015-08-17

7.1.Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.

/Энэ зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хориг тавьсан бөгөөд хоригийг хүлээн авч энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.